”Найзууд-2” тоглолт тун удахгүй...

Admin
16 цаг 25 минутын өмнө

Засаг хямарч, төсөвтөө түй гэх мөнгөгүй байгаа энэ өдрүүдэд сэтгэлээр баян байлгах таатай нэгэн мэдээлэлийг уншигчиддаа хүргэж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Аглуу, Бооёо нар амлалтандаа хүрч 10 оюутанд сургалтын төлбөрийг нь өгчээ. Сар гаруй үзэгч дүүрэн тоглогдсон “Найзууд” тоглолтын орлогийн нэгээхэн хэсэг ийнхүү 10 залууд асар том боломжийг өгч байна. Эдийн засгийн хямралаас болж сургалтын төлбөрөө өгч чадалгүй, оюутнууд чөлөө авч байгаа ч тэднийг дэмжих хүсэлтэй олон хүмүүс байгаа нь сайшаалтай. Гавьяатууд 23 жил нөхөрлөсөн нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан "Найзууд-2" тоглолтынхоо бэлтгэл ажилд аль хэдийнээ ороод эхэлжээ."Найзууд-2" тоглолт ирэх есдүгээр сарын 18-аас МҮЭСТО-нд 19.00 цагаас тоглогдож эхлэх юм байна

 

Эх сурвалж:Factnews.MN