“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байраар, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайг хоёр өрөө байраар тус тус шагнаж, түлхүүрийг нь гардуулан өглөө.
МӨН ХХЕГ-ын даргын тушаалаар ахмад Д.Сумъяад хошууч, Д.Отгондалайд ахмад цол, дасгалжуулагч, хошууч Х.Эрдэнэт-Одод үнэ бүхий зүйл, дасгалжуулагч ахмад Ж.Еркинийг “Хилчиний алдар-2” тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.
Б.БАТ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа