Энэ сарын 27-ны өдөр Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал боллоо.
Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгджээ.
Үүнд:
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням /2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлжээ./,
"Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа /Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн. Мөн ДАШТ-ий хүрэл, World Masters тэмцээний гурав, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/ нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.
Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од/Эмэгтэй жүдочдоос анхлан ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/,
Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг гавьяат дасгалжуулагч,
Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчинДашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/,
"Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ