“Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа хагалж монгол түмнээ төдийгүй эх орныхоо эмжээр торгон хилийг сахин суугаа мянга, мянган хилчдээ баярлуулсан билээ.
Монголын багийн хоёр дахь олимпийн медалийг мөн л “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин ОУХМ, Ази тивийн болон Азийн наадмын аварга, дэслэгч Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авчирсан.
Тэгвэл, ХХЕГ-ын хамт олон ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг өнөө өглөө хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Олимпоос мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Хуульзүйн яам гурван өрөө байр бэлэглэлээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо