МАН-ын дарга М.Энхболдын томилгоо тойрон хүрээлэгчээсээ хальж төрөл садангийн хүрээлэлд шилжжээ. Тухайлбал, Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын даргад М.Энхболдын бэрийнх нь ах н.Эрдэнэхүү гэгч эрхэм зүтгэж эхэлсэн байна. Тэрээр өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэсгийн Мөрдөн байцаах тасгийн даргын албан тушаал хашиж байжээ.
Сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбумын албан тушаалын наймааны тухай мэдээлэл нийгмийг цочиролд оруулж байсан. Харин энэхүү томилгоо нь 60 тэрбумын асуудлыг цаашид шалгуулахгүйн тулд хийж байгаа томилгоо гэж хардах зарим нь ч байна. Мөн улстөрөөс ангид байх ёстой хууль, хүчний салбарт ийнхүү эрх баригч намын дарга, түүний хамаатан садны хүмүүсээр томилгоо хийгдэж эхэлсэнд хууль, хүчний байгууллагынхан дургүйцэх болсон байна.
МАН-ын дарга М.Энхболдын худ, ургын холбоотой төрөл садангаа албан тушаалд томилох томилгоо нь үүгээр зогсохгүй бололтой. Учир нь н.Эрдэнэхүүгийн дүү н.Зоригтхүүг Гадаад иргэдийн харьяатын Зүүн бүс дэх газрын даргаар томилуулахаар мөн зүтгүүлж байгаа аж.
Medee.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ