2016 оны УИХ-ын сонгууль өнгөрч, шийдвэр гаргах болон хууль тогтоох түвшний төрийн албан хаагчид солигдож, өөрчлөгдөж буй энэ үед хурган дарга болох гэсэн албан тушаал горилсон хүмүүс нэлээд бий болжээ.
Гэвч зарим нэг нь өмнө хийсэн хэргээ умартан, дээд албан тушаал горилж яваа нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.
Жишээлбэл, 2008-2012 онд Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл гэх эмэгтэй ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаар тус аймгийн Булган сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөнөөс 25 сая төгрөг завшаад, ор сураггүй алга болсон гэнэ.
Уг нь “Сум хөгжүүлэх сан”-ийн мөнгөөр тухайн орон нутагт нэлээд иргэдийг ажлын байраар хангадаг гэх. Гэвч энэ мэт төрийн албыг зувчуулж, төр түмнийг хохироодог этгээдүүд олон байхад яаж энэ улс орон хөгжих вэ. Нөгөө шударга ёс нь хаана байна вэ?
Гэтэл саяхнаас Л.Билэгдэмбэрэлийн тухай сураг дуулдах болов. Улсын мөнгийг зувчуулснаа мартсан уу яасан нөгөөх эмэгтэй Ховд аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэст удирдах албан тушаал горилж яваа гэнэ.
Тэр ч бүү хэл дээрээс нэлээд том дарга нарын дэмжлэгтэйгээр төрийн албанд орохоор шулууджээ.
Түмэн олноос биш юм аа гэхэд төрийн хуулиас айлгүй ийн дахин гарч ирсэн нь тус аймгийн иргэдийн дургүйцлийг нэлээд төрүүлээд байгаа юм. Арга ч үгүй. Ардын хүү болохоор шоронд ордог, ардаа томчуудтай зарим нэг нь айх ичихээ мэдэхгүй ийн яваа нь бусдад тийм ч тааламжтай санагдахгүй шүү дээ.
Өнөөх "хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй" гэх үзэл санаа ч энд алга. Иймэрхүү хүмүүст л уг нь төр “төмөр нүүр”-ээ харуулах учиртай юмсан.
www.breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ