Мисс Д.Ариунцэцэг эр хүн, галт тэрэг хоёрын араас гүйх “дургүй” гэв үү


Алтны магнаттай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрлаж явсан мисс Д.Ариунцэцэг өдгөө өөр нэгний энгэрийг түшиж, хоёр дахь хүүхдээ төрүүлээд байгаа. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн албан бус “Ард түмний мисс” алдрыг хүртсэн тэрбээр төд л удалгүй Ц.Мянганбаяртай нэр холбогдоод амжсан.


Үе мултарсан ахимаг насны эр нөхрийнхөө өмнөх амрагуудын нэгэн адил Сингапурт амаржиж, тэндээ хэсэг хугацаанд амьдарсан мисс бүсгүй тухайн үед топ модель Д.Пүрэвсүрэнд чичлүүлэн байж эхлүүлсэн энэ амьдралаа эд хөрөнгө бус чин сэтгэлийн хайр байсан гэж ярих дуртай. Харин хөгшин нөхрийнх нь хайр халамжинд өдгөө топ модель О.Пүрэвдулам “бөмбөрч” байгаа энэ үед тэрбээр дуучин Д.Оюунтүлхүүрийн анхны нөхөр болох “Алтайн хүдэр” компанийн захирал “Баян” хочит Базараатай хамт амьдарч буй юм.


Олны танил охид бүсгүйчүүдийг оймс шигээ сольж явсан “Дон Жуан” эрийг хайрлаж суугаа мисс Д.Ариунцэцэг өмнө нь “Эр хүн, галт тэрэг хоёрын араас битгий гүй. Дараагийнх нь үргэлж ирдэг юм” хэмээн найз нөхөддөө сургадаг байжээ. Загварын тайз, миссийн тэмцээнд төдийлөн амжилт гаргаж чадаагүй түүнд эр хүн, галт тэрэг хоёрын араас гүйх шаардлага үнэндээ алга.  Яагаад гэвэл, өөрийг нь хайрлах баян эрчүүд үргэлж байсаар ирсэн учраас тэр.

 

www.zone.mn