“Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” зэрэг монголын ард түмний сэтгэлд хоногшсон киноны дүрээрээ хүндлэл хүлээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг энэ өдөр /2016.08.27/ амьдралын хань, найруулагч О.Машбаттайгаа танилцаж байжээ.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Олоон жилийн өмнө ... энэ өдөр ханьтайгаа танилцаж байлаа даа” хэмээн бичжээ.
Тэдний гэр бүл олон жил АНУ-д амьдарч байгаа бөгөөд уран бүтээлээ хийхийн зэрэгцээ Америк дахь монголчууддаа зориулан “Үгүйлэн санана”, “Америк дахь монголчууд” нэртэй телевизийн цуврал нэвтрүүлэг хийж байсан юм.
Тэрээр 1996 онд нөхөр О.Машбаттайгаа хамтран “Монголжин” кино студи байгуулсан бөгөөд 2000 онд “Зүүдэнд ирсэн хонгорхон эжий” нэртэй анхны киногоо хийснээр тэдний хамтын бүтээлүүд ар араасаа хөвөрсөн байна. Үүнд 2002 онд “Жинжиймаа”, “Мэлмий”, “Сийлэн бөөр”, “Вансэмбэрүү”, “Хэен Хуар зэрэг есөн киног найруулагч О.Машбат найруулсан аж.
Жүжигчин Н.Батцэцэг “Жүжигчин хүний ард сайн нөхөр, найдвартай гэр бүл байж уран бүтээлээ хийдэг. Азаар би сайн ханьтай учирсан. Хань минь миний төлөө бүхнийг хийсэн хүн” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.
Эх сурвалж: NEWS.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ