Кивигийн Укагийн эрс өөрчлөлт


“Киви” хамтлагийн ахлагч Ука 37-ныхоо жилээ угтаж хүүтэй болсон. Уран бүтээл хийхээр зүтгэж олон жил ганцаараа амьдарсан “Киви” хамтлагийн ахлагч Ука анхны хүүхдээ угтаж авсан бол түүний нөхөр нь гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан талаарх мэдээлэл цацагдаж байсан билээ.

 

Ука ээж болоод гэртээ хүүхдээ асарч хэсэг хугацааг нам гүмхэн өнгөрүүлж байсан бол эргэн уран бүтээлдээ орсон. Хамтлагийн болон бие даасан уран бүтээл хийж клипжүүлсэн тэрээр нэгэн хэвлэл өгсөн нэгэн ярилцлагадаа нөхрийнхөө тухай цухас дурджээ. Түүнийг нөхрөө эхнэр хүүхдээс нь салгаж суусан гэх яриаг худлаа хэмээж “Иймэрхүү хэл амнаас хол байхыг хүсдэг. Гэхдээ албан ёсны хариулт өгөхөд тийм зүйл огт байхгүй ээ” гэж хариулсан байдаг.

 

Харин түүний эргэн ирэлт эрс өөрчлөлтийг харуулсан "Photo" зургуудыг энэ удаа бид хүргэж байна.