Туг ч барина, Тугал ч хариулна Н.Энхбаяраа


Өнгөрсөн наймдугаар сард  олимпийн нээлттэй адил шуугиан тарьсан үйл явдал нь АТГ-ыхны МАХН-ын даргатай ярилцах баривчлах эсэх нь тодорхойгүйгээр "уулзах" гэж очсон  үйл явдал байсан билээ.  Ямар ч байсан АТГ-ын 30 гаруй гүйцэтгэх ажилтан МАХН-ын байранд очиж намын гишүүдтэй нь хүч тулгарсан нь бодит үйл явдал юм.

 

Н.Энхбаяр энэ явдлын дараа АН, МАН-ын аль нь ч намайг адилхан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн мэдэгдэж байсныг санаж буй биз. Энэ үйл явдал одоогоос гурван долоо хоногийн өмнө болсон үйл явдал. Түүнийг баривчлах нь бараг л цаг хугацааны асуудал болжээ гэх нь ч байсан.  Харин тэрбээр өчигдөрхөн намын байрлуугаа орж явсан нь энэ. Эр хүн туг ч барина, тугал хариулна гэдэг л энэ дээ. Михиалд нэг бодол бий гэдэг шиг Н.Энхбаяр дотроо түмэн бодлыг тээж яваа нь тодорхой. 

 

Э.Нашка