Монгол айл бүрийг нэг бөө, нэг архичин, нэг сүлжээчинтэй боллоо гэдэг яриа тун үнэний ортой. Олны үг ортой гэдэг шиг гэртээ бөөгүй, сүлжээчингүй, архичингүй болсон цаг. Энэ хэрээр ч олны танил бөө нар хүрээгээ тэлсээр байна. Тэдний сүүлийг МЗХ-ны тэргүүн А.Мөнхбат мушгисан гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл “Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж,МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж байсныг санаж буй биз. Харин тус жагсаалт нь мөнгө угаах А.Мөнхбатын “цэвэрхэн бизнес” байсныг бид мэдсэн. Сонгуулийн үеэр хар, цагаан жагсаалт гээчийг гаргаж шантаажчин нэгэн гэдгээ батлаад авсан мань хүн өчигдөр Монгол улсад “Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил”-ийн ойн баярын хүндэтгэлийн хуралд ийн сууж байсан юм. Зарим нь түүнийг “А.Мөнхбат том том дуугарахаа байж төрхөмдөө буцжээ гэх нь ч байсан юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна