ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр Кремльд "Рио 2016" олимпын наадамд оролцсон баг тамирчдаа хүлээн авлаа. ОХУ-ын Засгийн газраас медаль авсан тамирчиддаа BMW машин бэлэглэхээр болсон бөгөөд нийт 107 тамирчин, дасгалжуулагч нарт энэ машины түлхүүрийг гардуулсан байна. Ерөнхийлөгч В.Путин Риод өрсөлдсөн тамирчиддаа халуун баяр хүргээд "Хэдийгээр /WADA/ дэлхийн допингийн эсрэг агентлаг биднийг олимпод оролцуулахгүй байхыг хичээсэн ч бид чадлаа. Улс төрийн шалтгаантай энэ дайнд та бүхэн ялагч нь байлаа. Та бүхэнд баяр хүргэе " хэмээсэн байна. Тус улсын Засгийн газраас Алтан медальтан Х6, мөнгөн медальтанд Х5, хүрэл медальтанд Х3 загвар бэлэглэсэн байна.
ОХУ-ын тамирчид нэгдсэн дүнгээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж нийт 56 медаль хүртсэн ба 19 алт, 18 мөнгө, 19 хүрэл авчээ. Мөн Алтан медаль дөрвөн сая рубль, мөнгө 2.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчдад 1.7 сая рубль олгожээ.



Эх сурвалж: Zaluu.com
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ