Баян амрагтай болоод “Хөл хөсөр, гар газарт” гэдэгчлэн жаргалын дээдийг эдэлж яваа хэмээгдсэн топ модель С.Ариунбилэг багаасаа хүсч мөрөөдсөн зорилгоо умартаагүй бололтой. Эрүүл мэндийн салбарт манлайлж яваа гэр бүлийнхээ нэр төрийг эрхэмлэн эмч мэргэжил эзэмшээд байгаа топ бүсгүй маань өдгөө Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний тасагт ажиллаж яваа гэнэ.
Загварын тайзнаа өнгө шигтгээ болон гялалзаж явсан сайхан бүсгүйн хувьд өдөр бүр солигддог тансаг чамин гоёлоо эмчийн цагаан халаадаар сольж орхиод тун ч сэтгэл хангалуун гунхаж яваа нь юм байх. Хайртай амраг, өхөөрдөм бяцхан охиныхоо хайр халамжинд бөмбөрч одоо л нэг гэр бүлийн аз жаргалд умбаж яваа гэх С.Ариунбилэг загварын тайзнаасаа түр чөлөө аваа байгаа сурагтай.
Хоёр дахь амьдралаа зохиож, зав чөлөө муутай эмчийн ажилд томилогдсон топ модель С.Ариунбилэг салбартаа үнэлэгдсэн, жинхэнэ мэргэшсэн эмч болохоор сэтгэл шулуудан зүтгэж суугаа аж. Тиймдээ ч эмнэлгийн зүгээс зохион байгуулсан томоохон арга хэмжээ, олон нийтийн ажилд идэвхи чармайлт гарган нойр хоолгүй ажиллаж байгаа талаар загварынхан нь жиг жуг хийлцэж явна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ