Монголын залуучуудын холбоо /МЗХ/ байгуулагдсаны 95 жилийн ой өнөөдөр /2016.08.25/ тохиож байгаа бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Үүний хүрээнд МЗХ-ноос жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол өнөө өглөө боллоо. Мөн МЗХ-ны үе үеийнхний түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болоод 95 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолыг Драмын театрын танхимд зохион байгуулж байгаа юм.
“МЗХ-ны одоогийн төлөөлөл болон МХЗЭ-ийн үе үеийн төлөөлөгчид оролцсон “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аялал өнөөдөр Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд аялна” гэж МЗХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ч.Гантуяа хэллээ. Тус байгууллагын ойд зориулж ОХУ болон БНАСАУ-ын залуучуудын холбооноос мэндчилгээ илгээсэн байсныг баярын хурлын үеэр уншиж танилцууллаа.Ойн хурлын үеэр салбар салбартаа амжилт гаргаж, тив дэлхийд Монголоо дуурьсгаж буй шилдэг тэргүүний залууст шагнал гардуулах ёслол болсон юм. Монголын залуучуудын холбооны “Залуучуудын зүтгэлтэн” шагналаар шагнагдсан ахмад ажилтан Б.Нямбаатар “Олон жилийн тэртээ тухайн үеийн залуусын төлөөлөл болж ажиллах их итгэл надад хүлээлгэсэн. Одоо ч гэсэн надад итгэсээр байгаад баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ