Х ТҮЦ продакшн "Бид амьдралд хайртай" шоу тоглолтоо Соёлын төв өргөөнд өдөр бүр тоглож байна. Энэ удаагийн тоглолтод хошин шог үзүүлбэр үзүүлэлгүй 9 жил болсон Д.Хүрэлхүү, 3 жил болсон Г.Ундармаа хоёрыг урьж хамтран уран бүтээл туурвиж байгаагаараа онцлог юм.
Жүжигчин Г.Ундармаа" Тайзаа их санасан байна. Тайзан дээр гарах юмсан гэж битүүхэндээ мөрөөдөж байж. Энэ хүслийг минь сонссон юм шиг Одноо эгч, Онон ах маань санал тавьж, ХТҮЦ продакшныхантайгаа хамтран тоглолт хийж байна. Хүндэлж, хайрлаж явдаг Одноо эгчтэйгээ хамт тайзан дээр гарч байгаадаа бахархаж байна. Тайзан дээрээ гараагүй гурван жилий хугацаанд зүгээр суугаагүй. Жилд нэг эмнэлэг тохижуулж, нэг кино хийж байсан байна. Энэ ажлаа ч үргэлжүүлнэ. Сайн үйлсийн аян хийхэд олон хүнээс урмын үг сонсох сайхан байдаг. Удахгүй инээдмийн жанрын кино маань дэлгэцэнд гарна. Зураг авалт дуусч байгаа" гэжээ.
Эх сурвалж: Times.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ