"Монголын Эрүүл Мэнд Залуучууд Фитнесүүдийг Дэмжих Холбоо", "Голден жим" фитнес клубтэй хамтран 2016.08.13-нд монголын хамгийн анхны фитнес фестивалийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Тус өдрийн арга хэмжээнд нийслэлийн 10 гаруй фитнес клубууд оролцож спортын төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй байгууллагууд ирж үйл ажиллагаагаа танилцуулж бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд үйлдвэрийн үнээр худалдаалж хэрэглэгч нарт хүргэсэн бол, нийтдээ өглөөнөөс оройг хүртэл 3000 гаруй хүмүүсийг хамарч чадсан томоохон арга хэмжээ болжээ.
Фитнес фестивалийн шилдэг клубыг тодруулах клубуудын тамирчдын дундах 3 төрөлт тэмцээн буюу Хосын Мисс&Мистер,Кросс Фитийн тэмцээн,Павар Мен-ийн тэмцээнүүд зохион байгуулагдаж:
3-р байр "Хавай"фитнес клуб
2-р байр "Мистерс жим"
Фестивалийн шилдэг фитнес клубээр "Голден жим" 1-р салбарын баг тамирчид шалгарсан байна.
Тус арга хэмжээ нь цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох том арга хэмжээ болох юм байна.
Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж эрүүл мэндэд нь томоохон хөрөнгө оруулалт хйиж чадаж байгаа "Монголын Эрүүл Мэнд Залуучууд Фитнесүүдийг Дэмжих Холбоо" болон "Голден жим" фитнес клубынхэндээ цаашдын ажилд нь амжилт хүсье.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ