Карьер хөөсөн Э.Ганболорын эротик зургууд дахин ил гарлаа


Эрчүүдэд зориулсан нэгэн сэтгүүлийн нүүрэнд хамтлагаараа хагас нүцгэн зургаа авахуулж, түүнийгээ голж шилээд сүйд болсон гэх “Sweetymotion”-ы бүсгүйчүүд бас л хашраагүй бололтой. Хамтлагийн гишүүн Э.Ганболорын урт хар оймсноос өөр зүйлгүй нүцгэн хэвтэж буй эротик зураг цахим ертөнцөд тархаж, нэг хэсэг нэлээдгүй шуугиан дэгдээгээд байсан билээ.Гучин насны босго хэдийнэ давсан ч гэр бүлийн амьдрал зохиох гэж яаралгүй, өөрийн гэсэн уран бүтээлийн орон зайгаа илүүд үзэж явсан тэрбээр өдгөө “VTV” телевизийн захирлаар ажиллаж буй. “Эхнэртэй хүнд дурлаж явсан” хэмээн өмнөх амьдралаа ний нуугүй ярьсан Э.Ганболор эротик сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж, эрчүүдийн анхаарлыг уянгалаг хоолойноосоо өөр зүйлээр татаж орхисон нь энэ.Гэвч энэхүү зураг нь цахим ертөнцөд тархсаны дараа ихээхэн сандралд орж, тэр даруйд нь устгуулсан гэх бөгөөд дуучин бүсгүй мөнөөхөн сэтгүүлийн газарт дахин гомдол гаргахад хүрсэн юм билээ.

 

Харин түүний амьдралын фото түүхийг харуулах хэмжээний патиар манай сайтад архивлагдан үлджээ.  Захирлын сэнтийд залраад тун ч давгүй амьдарч яваа гэгдэх Э.Ганболорын экс амраг Б.Ганбаяр нь өдгөө дизайнер Б.Халиунтай хамтран амьдарч байгаа нь үнэн. Харин хориод жилийн өмнө үерхэж байсан амраг бүсгүйнхээ тачаангуй зургуудыг мань эр хараад чухам юу гэж боддог бол...

 

Э.Нашка