Анхлан загварын тайзнаа “Тошиба мисс” өргөмжлөлийн эзэн гэдгээрээ танигдаж байсан эгэл бор охины дүр төрх эдүгээ огт өөр болсон нь үнэн. Гоо сайхны багахан мэс ажилбарын дараа чамгүй өнгө зүс нэмсэн гэгддэг загвар өмсөгч Г.Гантунгалаг өөрийн гэсэн компани байгуулан миссийн тэмцээн уралдаан хүртэл зохион байгуулж явсан нэгэн.
Өөрийгөө нэр цэвэр гэдгийг хаана ч бардам хэлэх дуртай энэ бүсгүй хэдэн жилийн өмнө Ирланд улсад суралцахаар одохдоо загварын тайзаа орхихгүй гэж мэдэгдсэн. Энэ ч утгаараа, томоохон агентлагуудад гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаад ирсэн Г.Гантунгалаг Оюутолгойн “хурган дарга” болсноор барахгүй заяаныхаа ханийг ч тэндээс олсон гэж найз нөхөд нь шивнэлддэг юм билээ.
Чамгүй хөрөнгөтэй айлын бэр болсон загвар өмсөгч бүсгүй маань хөл хүндтэй байхдаа нижгэр хурим найр хийж, харь улсад аялсан бал сарынхаа түүхээр олны танил хүүхнүүдийг атаархуулж явсан нь бий.Хувийн амьдралаа ихэд нууцалдаг түүний хувьд ихэр хүүхдийн ээж болсон ч загварын тайзнаа гунхаж, бизнесийн ажлаа амжилттай үргэлжлүүлж буй гэлцдэг. Тэгвэл саяхнаас түүнийг дахин амаржиж гурван хүүхэдтэй өнөр өтгөн айлын эзэгтэй болсон тухай бор шувуу нисэлдэж эхэллээ. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ