Манайд байсхийгээд л банкинд халдаж дээрэм үйлдэх гэмт хэрэг гардаг. Өнгөрсөн онд ийм төрлийн гурван гэмт хэрэг гарсан бөгөөд одоогоор нэг хэрэг нь илрээгүй цагдаагийн байгууллагад шалгагдсан хэвээрээ байгаа юм. Тэгвэл өчигдөр орон нутгийн том банкинд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтаажээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны салбарт буу, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд дээрэм хийсэн байна. Зэвсэглэсэн этгээдүүд 20 гаруй сая төгрөг мөн гар утаснууд дээрэмдсэн байна. Дээрэм хийсэн этгээдүүдийг 170 см орчим өндөртэй, 19-20 орчим насны залуус байсан гэсэн мэдээллийг өгснөөр хэргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Zaluu.com
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ