МҮОНТ-ийн “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрийг бүтээснээр кино урлагтай салшгүй мэт холбогдож, нэг хэсэгтээ л дэлгэцийн “од” болсон жүжигчин Б.Гэрэлчулуун өдгөө хувийн бизнес эрхэлж яваа. “Miss Mongolia-2007” тэмцээний тэргүүн миссээр тодорч, загварын тайзнаа ихээхэн амжилттай явсан тэрбээр МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгийн хөтлөгчөөр багагүй хугацаанд ажилласан.
Гэр бүлийн амьдрал зохиож, охиноо төрүүлснээс хойш нэлээд намбалаг харагдах болсон мисс бүсгүйн хувьд загварын агентлагтай байгуулсан гэрээ нь хэдийнэ дуусч, мэргэжлийнхээ дагуу “Шинэ үе” продакшинд харьяалагдаж буй. Харин өнгөрсөн долдугаар сараас эхлэн нөхөртэйгээ хамтран монголын анхны “Jumping fitness” төвийг байгуулаад байгаа Б.Гэрэлчулуун хувийн амьдралдаа ч эргэлт хийхээр шийдсэн бололтой.
“Охиноо дүүтэй болгох талаар ойрын хугацаанд бодож төлөвлөөгүй” гэж ярьж суусан тэрбээр нэг л өдөр бодлоо өөрчилж, дахин хүүхэд төрүүлэх талаар найз нөхөдтэйгээ ярилцжээ. Өдгөө гурван настай хөөрхөн охин нь хэдийнэ биеэ дааж, ээж ааваасаа эрхэлж наадах нохой авч өгөхийг гуйж эхэлсэн юм байх. Тиймээс охиндоо дүү төрүүлж өгөх тухай бодсон ч, одоохондоо тэр “дүү” нь чухам хаана явааг мэдэхгүй байгааг хошигнон хэлжээ.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ