Цагаа олоогүй их тансаглал гэдэг энэ байна даа. Жирийн татвар төлөгч би татвар, даатгал гээд 300 орчим мянган төгрөг сар бүр төлдөг. Үүгээрээ хэн нэгэн даргын бөгсөө тавих сандлыг зөөллөмөөргүй байна. Харин 15 хүүхдэд сар бүр 20 мянга болж очиж байвал харамсахгүй ээ. Энэ тохижилтын мөнгө хаанаас гарсныг мэдэх санаатай ulaanbaatar.mn -ийн шилэн дансны хэсэг рүү орлоо. Засаг даргын тамгын газар гэсэн дэд хэсэг ажиллахгүй байна. Батболд даргаа, үүний хаанаас гаргаснаа тайлбарлах хэрэгтэй байх шүү.
Сар бүр алгаа тосон хүлээдэг хүүхдийн 20 мянган төгрөгөө өдөр бүр харуулдаж байгаа хичнээн үрс байгаа бол доо, өнөөдөр. Зарим нь хичээлийн бэлтгэлээ ч базааж амжаагүй л байгаа. Сундуйн Батболд дарга маань Сувинер Батболд болтлоо л ажлынхаа бэлтгэлийг базааж дээ. Нийт хэдэн төгрөг энэ засварт нь орсон бол? Нийт үнийг нь 20,000 төгрөгт хувааж хүүхдүүдэд олгосон бол хэдэн хүүхэд хичээлийн бэлтгэлээ базаах байсан бол?
Улс орны эдийн засаг муу байна гээд л энэ хэд маань хэрэгжиж байсан нэлээд хэдэн хөтөлбөрийг зогсоосон санагдах юм. Бодит байдал дээр үгүй л мэт аашилж, тансаглалын цувааг үргэлжлүүлэх юм даа хэмээн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо хуваалцжээ. Нээрээ л цагаа олоогүй тансаглал гэж үүнийг хэлэх байх... Иргэдийн дунд бухимал үүсгээд буй түүний энэ үйлдэл олон хүнд таалагдсангүй.
В.Баяраа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа