“Намайг ДОХ-той гэвэл монголын бүх загвар өмсөгчид ч бас ДОХ-той” гэж хэвлэлээр илэн далангүй ярьснаар загварын ертөнцийн “эрлэг” гэгдэж яваа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр албан ёсоор дөрвөн бүсгүйтэй ханилсан эр. Харин амрагийн харилцаа үүсгэсэн нь хэдэн арваар тоологдох төдийгүй ихэвчлэн мисс, загвар өмсөгчид байдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Эрхэм алтны магнатын хайр халамжинд умбасан бүсгүйчүүд миссийн титэм, топын өргөмжлөлийг ядах юмгүй хүртчихдэг учраас ард түмэн ч тэгтлээ гайхаад байхаар зүйлгүй болсон. Эдгээрээс нэг мисс, хоёр ч топ бүсгүй Ц.Мянганбаярын хэнз хүүхдийг төрүүлсэн бөгөөд өөр хоорондоо уралдах мэт элдэв тансаглал, дуулиан шуугианаар олныг алмайруулж явсан.
Харин өдгөө дампуурлаа зарлаж, сохор зоос ч үгүй хоцорсон гэгдээд байгаа Ц.Мянганбаярт хамгийн отгон охиныг нь төрүүлж өгсөн топ модель О.Пүрэвдулам харийн оронд жаргаж яваа гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Сингапурт амаржиж, загварын ажлаа чимээгүйхэн үргэлжлүүлж явсан топ бүсгүй эх орондоо эргэж ирээд Удирдлагын академид суралцаж, реклам сурталчилгаанд тоглох болсон. “Мянгаа бид хоёр охинтойгоо сайхан амьдарч байгаа” хэмээн ярьж, өмнөх эхнэрүүдийг нь уйлуулж дөнгөсөн түүнд хөгшин нөхөр нь өндөр үнэтэй тансаг хаус авч өгсөн гэдэг. Ц.Мянганбаярын өмнөх гэргий нартайгаа хамт явж буй патиар тэр бүр байдаггүй бол Paparatsi.mn сайт анх удаа түүнийг гэргийнх нь хамт папарацидлаа.
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо