23-хан насандаа Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан түүнийг шинэ монголчуудын хүчирхэг төлөөлөгч гэж үнэлдэг эрхмүүп цөөнгүй. Насан залуугаасаа Монгол төрийн хүнд буулганд зүтгэж явсан тэрбээр Монголын ардчиллын тулгуур баганын нэг яах аргагүй мөн гэх нь ч бий. Түүний гэргий топ модель О.Байгаль ч нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж явсан үзэсгэлэнт бүсгүй гэдгийг уншигчид маань андахгүй биз ээ.
2000 онд Ардчилсан нам ялагдаж УИХ-д ганцхан суудал авч ардчиллынхан баргаараа барууныг зорьж тархиа цэнэглэхээр одоход Ч.Сайханбилэг ч эхнэр хүүхдээ аван АНУ руу явсан билээ. Харьд очсон залуу хүмүүс хэрхэн амьдардгийн нэгэн адилаар л ажиллаж сурахыг хослуулж байсан гэдэг. Харин 2004 онд буцаж ирээд Эв нэгдлийн Засгийн газрын Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар хэмээх шинэ айлын өрхийг татаж монголчуудыг цахим ертөнцөд хөтлөн оруулсан хүн бол Ч.Сайханбилэг. Түүнийг монголчууд багаас нь мэднэ. Хэтэрхий залуу насандаа сайдын албыг нэр төртэй хашсан түүнийг шинэ үе нь талархан хүлээж авдаг байлаа. Харин өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон тэрбээр ирэх дөрвөн жил ямар төлөвлөгөөтэй байгааг бурхан л мэдэж байгаа байх даа.
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо