Жил бүрийн наймдугаар сар бол өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж байж шинэ хосууд гал голомтоо бадраадаг үе. Энэ наймдугаар сарын дуулиант хуримын эздийг та бүхэнд танилцуулья. "Оффшор" С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ БНХАУ-д сурч байгаад АНУ-д ахлах сургууль дүүргэн Виржиниагийн их сургуульд элссэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цухас гарч байв. Хүү, охиноороо үргэлж бахархдаг С.Баярцогт энэ өдрүүдэд хуриманд бэлдэн завгүй явна.
Улс төрийн хамгийн царайлаг нь болох С.Баярцогтын хүү аавтайгаа тун төстэй. Б.Гомбо-Эрдэнэ "Хөх чоно" группийн Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгстэй үерхсэн хугацаа нь богино биш. П.Оюунтөгсийн хувьд долоон настайгаасаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид суралцсан 10 настайдаа "Алтан намар-99" хөгжмийн наадмын тусгай байрын шагналыг хүртэж байсан . Франц, Итали, Америкт төгөлдөр хуурын тэмцээн уралдаанд оролцож байсан охин Бээжинд Хөрөнгийн биржийн чиглэлээр суралцдаг. Эрдэм номын мөр хөөсөн залуусын нижгэр хурим энэ наймдугаар сард болох аж.
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо