Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж буй биз. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан.
Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцжээ. Жирийн нэг Монгол айлын охин С.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьж гэрлэсэн юм.
Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй. Гандантэгчэнлин болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэдгийг манайхан мэддэг болсон.. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стивeн Сигал , Эрдэнэтуяа нар 2009 онд Төгсбаясгалант гэх хүүтэй болсон бөгөөд тун удахгүй бүл нэмж хүүгээ дүүтэй болгох гэж буй талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Ямартай ч Монголд элэгтэй энэ эрхэм тун удахгүй бүл нэмж живхэнд гүйх ойртжээ хэмээн фенүүд нь бяцхан хошигноод авсан шүү.
Э.Нашка
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна