Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг харийн хоёр ч залуугийн цайг чанасан. Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн.
Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлс, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан гэдэг юм билээ. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй “Вилла Виста” хотхонд амьдардаг гэсэн шүү. Сонирхуулахад Дээгий “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажиллан олны дургүйцлыг ихэд хүргэж байсан ч өөрийнхөөрөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байдал нь тэр чинээгээрээ олонд таалагдаж фенүүдийнхээ тоог ч нэмээд авсан. Адтай, сүйхээтэй, авьяаслаг Дээгий энэ удаа ч мөн ялгаагүй уг шоу нэвтрүүлгийн шүүгчийн хүндтэй үүргийг гүйцэтгэнэ гэнэ лээ.
Э.Нашка
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна