Өнөө жилээс дархан аварга цолон дээрээ УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүх болсон А.Сүхбат гишүүн яах арагүй энэ цагийн сенсаацитай эрхмүүдийн тоонд багтана. Уран хурц барилдаанаар олноо баясгаж, наадмын торгон дэвжээг чимдэг байснаас биш, уран гоо охидтой учир ургуулж яваагүй А.Сүхбат эдүгээ асар их хурдтай даагаа нэхэж явна уу гэлтэй. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд Баясаа болоод Гарамханд хоёрыгоо алийг нь намтартаа бичих бол хэмээн харах хүн цөөнгүй байсан.
Харин тэрбээр Н.Гарамхандтайгаа энд тэндэхийн хүлээн авалт тоглолтон дээр хүрэлцэн ирснээр уг яриаг “хагалах” шиг болно лээ. Сонирхуулахад А.Сүхбат гишүүний ууган хүү нь өдгөө өвөөгийнхөө “Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан бөгөөд хэдхэн жилийн жилийн дараа аавынхаа шийрийг хатаасан мундаг бөх болно гэж спорт сонирхогчид хүлээлт үүсгэдэг юм билээ. Ямартай ч зүлэг ногоон дэвжээнээс гишүүний зөөлөн суудалд тухласан А.Сүхбат хэлгүй гишүүдийн тоонд багтахгүйгээр танхимд суусан эхний өдрөөсөө л өөрийнхөө дуу хоолойг өргөн төрд түмнээ төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гэдгээ ухамсарлаж буйд нь иргэд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байна билээ.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ