Монголбанкны балагаар Ипотекийн зээлийн хүү НЭМЭГДЛЭЭ


Монголбанк 2009 онд  бодлогын хүүг 14 хувьд хүргэж огцом нэмэгдүүлж байв. Энэ үед хоёр ч арилжааны банк зээл олголтоо зогсоож,  дампуурч, үүдээ барьсан байдаг.  Ипотекийн зээл дээр оршин тогтнодог барилгын салбар  ч  борлуулалтгүй гацаж, цаашлаад бизнесийн салбарынхан ч  зогсонги байдалд орсон гээд эдийн засгийн хямралтай зэрэгцсэн хүндхэн он жилүүд байлаа. 

 

Тэгвэл Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж  БОДЛОГЫН ХҮҮГ 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг өчигдөр гаргалаа.  Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв. Хэдий  бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд  дампуурч буй банкуудыг аврах  үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд хохиролтой юм.


 Ийн нэмэгдэж байгаа нь тийм ч таатай хувилбар биш гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, бодлогын хүүг нэмэх нь бизнесийн орчинд төдийгүй макро эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай хадгалуулах сонирхол нэмэгдэнэ. Тэр хэрээр арилжааны банкуудын гадагш буюу хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч, зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг. Эсрэгээрээ бодлогын хүү багассан байгаа үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.

Бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм.

 

Иргэдийн хувьд  бодлогын хүү ямар байх нь надад хамаагүй харин банкинд хадгаламжтай хүмүүст хамааралтай л  хэмээн боддог. Гэтэл тийм биш юм.Бодлогын хүү гэдэг нь Монгол улсын иргэн бүр, аж ахуйн нэгж бүрт хамааралтай асуудал. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд сул мөнгөө төв банкиндаа зээлдүүлж буцааж авахдаа 15 хувийн хүү бодож авна гэсэн үг.Ингэхлээр арилжааны банкууд хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоосоо илүүтэй төв банкинд зээлүүлэхийг илүүд үзнэ. Иргэн, ААН-үүдэд зээл олголоо ч гэсэн өндөр хүүг шаардана. Мөн Монголбанкны бодлогын хүү өссөнөөр бүх хүү цаашид өснө. Ялангуяа  олон залуу гэр бүлийг  байртай болгодог, хэрэгтэй, дэлхийн бүх улсад  ашигладагипотекийн зээлийн хүү ч нэмэгдэнэ. Ингэснээр борлогдоогүй үлдсэн 30 гаруй мянган орон сууц гацаанд орж байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, Монголбанкны суурь хүү ийн 4.5 хувиар нэмэгдсэнээр  иргэд,  аж ахуйн нэгжийн төлөх зээлийн хүү 4 хувиар өснө гэсэн үг.

 

 


Эх сурвалж: Breakingnews.mn