Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана. Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Тэрбээр өнөөдрийг хүртэл гэр бүлийн амьдрал нь тогтворжоогүй байсан.
Харин энэ удаад тэрбээр насныхаа ханийг нэг мөсөн сонгож бяцхан үрийг нь ч гаргасан. Түүний амьдралаа холбож буй залууг Ганзориг гэдэг бөгөөд “3анаду Майнз” гэх уул уурхайн компанийн захирал гэдгийг манайхан эчнээ мэддэг болсон. Мөн л алтны магнат гэдэг мэдээлэл цахим ертөнцөөр тарж Д.Пүрэвсүрэнгийн амьдрал алтны магнаттай суувал л утгатай болдог байх нь хэмээсэн нэгэн байдаг. Гэхдээ олон жил ганцаараа явсан түүнийг ийм шийдвэр гаргасанд хүмүүс талархан хүлээн авч байгаа. Сайхан төрх, чадалтай жүжигчин гэдгээ баталж, мөн амьдралд нэг алдсан ч дахин алдахгүй гэсэндээ өдийг хүртэл охиноо ганцаараа өсгөх сэтгэлийн хатыг нь үнэлсэн үзэгчид ч түүнд нь сэтгэл хангалуун байж, цаашдын амьдралд нь ерөөл өргөж байгаагаа уламжилсаар байгаа билээ.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ