Улсын ерөнхий прокурор /УЕПГ/-ын газраас эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зарим хэргийн талаар тайлбар хийлээ.
Тухайлбал, Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт "түүний эхнэр Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлсэн" талаар мэдээллээ. Гэхдээ тус хэрэг нь нууцын зэрэгтэй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Б.Булганы тухайд цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо