УИХ-ын АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
Уг бичигт Ерөнхий сайд болон Сангийн сайд Монгол банкны Ерөнхийлөгч нарын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдэл нь тооцоо судалгаагүй, бодит байдалд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл болсон. Иймд УИХ-ын чуулганыг хуралдуулж, дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцох болон улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
В.Баяраа
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо