Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадамд Боксын ОУХМ Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардан авсан. Д.Отгондалай news.mn сайтад гэр бүлийнхээ талаар өгсөн нэгэн ярилцлагандаа
“Гэртээ байсан өдөр ер маш ховор. Энэ жил манайх бүл нэмж, охинтой болсон. Эхнэр маань тавдугаар сард амаржсан. Төрөх үед нь би Монголд байгаагүй. Охиноо сар гарантай болж байхад нь анх харсан. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт зургаа хоноод, бэлтгэлдээ гарсан. Дахиж уулзаж амжаагүй л явна. Шинэ хүнтэй болоод гурван сар болж байхад аав нь зургаан өдөр л хамт байсан болж таарч байна.
Том охиноо төрөхөд харин би хамт байсан ч бас л тэмцээн, бэлтгэл гээд гэртээ бараг байдаггүй байлаа. Нэг очиход мөлхдөг болчихсон, нэг очиход хэлд орчихсон, нэг мэдэхэд нэг нас хүрчихсэн байх жишээний. Ганц би гэлтгүй тамирчин хүний амьдрал ийм л дээ. Эхнэр хүүхэддээ гэр бүлийн бүх л асуудлаа үлдээгээд, хариуцлага үүрүүлэх нь их юм даа.Азийн наадмын аварга болж ирээд шагналынхаа мөнгөөр байр авсан. Ипотекийн зээлээр /инээв/. Фэйсбүүкт манайхан “Ипотекийн зээлтэй хүн ялагдахгүй ээ” гээд хошигноод бичсэн байна лээ. Би тэрэнд эмзэглээгүй ээ. Залуу хүний л амьдрал шүү дээ. Хүмүүс надад урам өгөх гээд л тэгж байгаа байх.” хэмээн маш сонирхолтой ярилцлага өгчээ.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ