Монголд Bank of China-ийн салбар байгуулагдах асуудал дахин яригдаж эхэллээ. Хоёр, гурван жилийн өмнөөс тус асуудал хөндөгдөж, олон нийт болоод эдийн засагчдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулсан учир “Bank of china” салбараа нээж чадалгүй 2013 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд дотоод болон гадаадын компаниудаас 3 тэрбум гаруй ам.долларын зээлийн хүсэлт хүлээн авчээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Сангийн сайдын хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Bank of china”-аас Засгийн газар зээл авна гэсэн мэдээлэлд хариулт өгөв. Тэрээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид эдгээр банкуудыг судлаж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана гэв.
Тухайн үед эдийн засагчдын зүгээс “гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Цаашлаад дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж буй хэлбэр" гэж хэлж байв.
Аль ч орны эдийн засгийн гол бүрдэл нь банк. Эдийн засгийн хүнд нөхцөлд Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир гадны банкууд үүнийг орлох юм гэнэ. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй “Bank of China” руу шилжинэ гэсэн үг.
УИХ-ын гишүүн байхдаа ерөнхий сайд маань "гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой" гэж хэлж байсан.
Тэгвэл өнөөдөр "Bank of china”-аас гадна гадны гурван ч банкны хүсэлтийг хүлээн зөвшөөрч магадгүй болоод байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо