2016 оны УИХ-ын сонгуулийн нэгэн тод өнгө болох хэний ч санаанд ороогүйгээр барахгүй "эрийг бүү бас" гэдгийг яруу тод харуулсан хүн яах аргагүй О.Баасанхүү гишүүн байлаа.
Тэрээр МАХН-аас Орхон аймгийн 47–р тойрогт нэр дэвшиж 4222 сонгогчийн санал буюу 28,7%-иар ялалт байгуулан, их хуралд намаа төлөөлөх ганц эрхээ авч чадсан төдийгүй ирэх ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа өрсөлдүүлэх эрхийг ч мөн МАХН-д авчирч ирсэн намынхаа алтан карт нь.
Тэрээр өмнө нь намын тааллаар улс төрийн зөөлөн суудалд заларч оймсны гишүүн” хэмээн цоллогдож явсан бол энэ удаагийн сонгуульд Эрдэнэтчүүдийн саналаар гарч улс төрд ном журмаар орж ирж буй. Магадгүй одоо л нэг өөрийгөө “би улс төрч О.Баасанхүү” гэж ам бардам хэлэх болсон биз ээ.
Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа тэрээр "Би одоохондоо уулынхаа оройг олж харахгүй байна. Гэхдээ би дээш авирах болно. Миний ард Эрдэнэтийн ард түмний өгсөн итгэл найдвар байгаа учраас надад эгц дээш авирч гарахад айх зүйл алга" гэж хэлж байсан түүний улс төрийн замнал тийм ч дардан байгаагүй гэж хэлж болно. Анх намын даргынхаа өмгөөлөгчөөр улс төрийн карьерээ эхлүүлж, намын даргыг нь хуулийн байгууллагаас удаа дараа оролдож энэ бүхэнд МАХН-тайгаа хамт мөн Н.Энхбаяртай хамт явж ирсэн үнэнч нөхөр нь.
Түүнд сөрөг хүчний намаас сайдын суудал, санхүүгийн дэмжлэг санал болгож байсан гэх ч О.Баасанхүү татгалзаж намдаа л үнэнч үлдсэн. Харин одоо тэр эр биеийн цээнд хүрч МАХН-д эрэлт шинэчлэлт хийхийг хүссэн бололтой. Магадгүй түүний хэлснээр одоо л уулын оройгоо олж харсан бололтой. Хамгийн сүүлд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өнөөдрийг хүртэл намын шинэчлэл гэх мэт зүйлийг ярихгүй байсан нь даргыгаа хүнд нөхцөлд байхад илүү дутуу юм яриад яахав гэж бодсоных. Би өөрөөс хамаарах бүхий л боломжоор энэ хүнийг хэлмэгдүүлэлтэд өртүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа. Дарга өөрөө санаачлага гаргаад бүтэц, удирдлага, шинэ баг, бүрэлдэхүүнээ гаргах хэрэгтэй. Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай хуралдуулах ёстой, намын бүх удирдлагууд огцрох ёстой. Тэгж байж бид 2017 онд бэлэн болно. Одоо аравдугаар сарын орон нутгийн сонгуульд бид бэлэн биш байна” хэмээн хэлж байсан.
Намаа шинэчлэхийг залуу хүн хүсэлгүй л яахав. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Н.Энхбаярыг МАХН-ын даргаасаа огцрохыг хүртэл шаарджаж эхэллээ. Хуулийн байгууллага Н.Энхбаярыг удаа дараа зовоож, байцаахын хажуугаар намын даргаас нь огцруулж “дайр нь дээр нь давс нэмэх” хэрэг угтаа түүнд байна уу. Хэрэв түүний энэ шаардлагаас Н.Энхбаяр зөрвөл О.Баасанхүү намаасаа гарч МАХН парламентад суудалгүй хоцорч цаашлаад ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр зүтгэх алтан боломж нь үгүй болж магадгүй улс төрийн амьдрал нь үүгээр эцэс ч болох талтай.
Парламентад суусан тэр үеэсээ л олон жил сонгогдсон гишүүдээс ч илүү их ярьж, хатуухан үг чулуудаж байдаг О.Баасанхүү намын дарга руугаа ийн хатуу үйлдэл хийхээр болов уу. Улс төрийн амьдрал халуухан хойно, өрнөлийг харж л байя.
Эх сурвалж: Breakingnews.mn
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ