Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начнууд төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ. Тэгвэл наймдугаар сарын 11 нд Архангай аймгийн Булган суманд Р.Пүрэвдагва арслангийн цолны мялаалгын наадам нижгэр болж өнгөрлөө.
Цолны мялаалгын наадамд хүчит 128 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн харьяат аймгийн хурц арслан Эрдэнэхүү түрүүлж, МУ-ын начин Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол улсын начин Чагнаадоржын Ганзориг үзүүрлэлээ. Бөхийн бай шагналыг “Алтан Дорнод Монгол” группээс ивээн тэтгэж шагнасан бөгөөд түрүүлсэн бөхөд гурван сая төгрөг мотоцикль, үзүүрлэсэн бөхөд нэг сая төгрөг мотоциклиэр шагнасан юм. Түүнчлэн их нас, соёолон, шүдлэн морьдын уралдааныг зохион байгуулж айргийн тавд хурдалсан буянгуудыг мотоцикль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
Дашрамд дуулгахад “Алтан Дорнод Монгол” группээс арслан Р.Пүрэвдагвад AGNISTA хотхонд 3-н өрөө байр бэлэглэсэн бөгөөд аварга болохын ерөөл дэвшүүлэн улам их амжилттай барилдахыг хүссэн юм.
Р.Пүрэвдагва арслангийн цолны мялаалгын наадмын бай шагнал бусад наадмуудаас их өндөр байсан төдийгүй урлаг соёлынхон ихээр хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөнд нутгийн зон олон талархлаа илэрхийлж шинэхэн арсланд суурь хонь бэлэглэхийн сацуу хурдан удмын морь бэлэглэжээ.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ