Эдийн засгийн түүхэн дэх дээд хэмжээнд хүртэл өсөлт үзүүлээд байгаа ам.долларын ханш ойрын хугацаанд буурах хандлагагүй байгааг салбарынхан мэдээллэж байна. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2210 төгрөгөөр худалдан авч, 2225 төгрөгөөр арилжиж байна. Одоогоос хоёр сарын өмнө буюу зургадугаар сарын дундуур нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2210 төгрөг буюу даруй 245 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцээд валютын зах зээлд Төвбанкнаас оролцож эхэлсэн хэдий ч үр дүн хараахан гараагүй байна. Түүнчлэн сүүлийн долоо хоногт ам.долларын ханш өмнөхөөс огцом өссөн явдлыг эдийн засагчид, төвбанкны удирдлагуудын гаргасан улсын валютын нөөцийн мэдээлэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ