Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс яг 10 хоногийн өмнө Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан билээ. Экс Ерөнхийлөгчийн тухайд АТГ-аас ирүүлсэн 6 зарлан дуудах хуудсыг үл тоосныхоо хариуд өөрийнхөө ажлын байран дээр байцаагдахад хүрсэн. АТГ Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн гэж Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэдгээ мэдээлсэн. За харин чухам яг ямар хэрэгт түүнийг буруутгаж байгаагаа тодорхой болгоогүй. Зүйл ангиудыг нь харахад бол бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, хээл хахууль авах гэхчлэн асуудлууд байгаа юм.
АТГ-аас мэдээлэхдээ Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав гэсэн юм.
Н.Энхбаярыг өмнө нь хэд хэдэн асуудлаар буруутан, ял сонсгож байсан ч, зарим нь явцын дунд хэрэг биш болж байсан жишээ бас бий. Тэгэхээр энэ удаад түүнийг чухам юунд буруутгаж байгаа талаарх мэдээлэл ил байх нь уг нь зүгээр гэдгийг албаныхан анхаарах ёстой биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо