Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын экс дарга, АН-ын экс дарга З.Энхболд өөрийн нүүр номын хуудсаараа дамжуулан дөрвөн асуудлаар зөвлөгөө өгчээ. Тэрбээр, Сангийн сайдад гурван зөвлөгөө өгсөн бөгөөд сонгууль дууссан гэдгийг сануулсан байна.
УИХ-ын экс даргын нүүр номын хуудсаараа дамжуулан зөвлөгөөг сонирхуулъя.
Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:
1. “Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг нэг их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Б.Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8 хувийн зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33 хувийнх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд 4 жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ” гэжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа