Долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сонгуулийн өмнө 1965 болтлоо буурсан долларын ханш долдугаар сараас хойш үргэжилсэн өсөлт үзүүлсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой гэж Ардчилсан намынхан үзэж байгаа юм. Тус намын экс дарга "Монголбанкны ерөнхийлөгч ажлаа өгөхөд дансанд нь 1,3 тэрбум ам.доллар үлдсэн байдаг. Өдөр бүр сая сая доллараар интервенц хийгээд байгаа нь тэр 1,3 тэрбум ам.доллараас хийгдэж байгаа юм. Гэтэл Н.Баяртсайхан томилогдохдоо УИХ-ын чуулган дээр -400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлснээс болоод валютын ханш 150 төгрөгөөр өслөө. Үүнээс болж нийт Монголчууд хохирч байна" хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Гэсэн хэдий ч ганцхан мэдэгдлээс болж эдийн засаг ингэтлээ доройтно гэдэг юу л бол. Өнгөрсөн дөрвөн жил засгийн эрх барьсан тус намынхан ч эдийн засгийн хямралд хамаатай хүмүүсийн нэг. Ямартай ч эдийн засгийг улстөржилтөөс холдуулж, Засгийн газар, Монголбанк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байгаа юм. Хэрэв ханшаа алдвал эдийн засагт аюул нүүрлэнэ. Тиймээс ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар доллар олох ажилдаа орохыг эдийн засагчид сануулсаар байгаа билээ.
Эх сурвалж: News.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо