Нэгэн цагт рок попын тайзнаа “Эмоушн” хамтлагаар овоглож явсан дуучин Т.Солонго өдгөө хөгжмийн сургууль нээж, авьяаслаг хүүхдүүдэд багшилж суугаа нь үнэн. Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжил эзэмшихээр суралцаж явсан оюутан ахуй цагтаа “Эмоушн” хамтлагт харьяалагдаж, улмаар сургуулиасаа чөлөө аван Америкийг зорьсон тэрбээр төдий л удалгүй буцаж ирсэн түүхтэй.
Тухайн үедээ нэлээд амжилттай явсан хамтлагаа орхиж, Америкаас буцаж ирэх болсон шалтгаанаа “Ээжийн бие өвдсөн учраас хэдэн дүү нартаа хань бараа болохыг хүссэн” хэмээн тайлбарлаж байсан дуучин бүсгүй тэр даруйдаа нөхөрт гарч сураг алдарсан. Барилгын компанид менежерээр ажилладаг байсан нөхрийнхөө талаар Т.Солонго “Ээжийн минь шавь учраас бид хоёр багаасаа бие биеэ мэддэг байлаа. Намайг бүр цэцэрлэг, сургуулиас аваад л нуруундаа үүрч явдаг байсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьж суусан.
Гэвч анхны охиноо төрүүлээд удалгүй нөхрөөсөө салсан дуучин бүсгүй маань бие даасан уран бүтээлээ хийж, цомог гаргасан ч төдийлөн амжилт олоогүй. Харин хоёр дахь амьдралаа зохиож өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, бийлэгжүү эртэй ханилсан Т.Солонго ихэр хүүхэд төрүүлснээр урлагийн ажлаа багшлах эрдмээр сольсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр саяхан тохиосон “Аавуудын өдөр”-өөр хайртай хань, хөөрхөн хүүхдүүдээ танилцуулж, хоёр дахь амьдралынхаа тухай анх удаа олон нийтэд дэлгэжээ.
В.Баяраа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа