Олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдаж байгаа Д.Отгондалай олимпийн хүрэл медалийн төлөөх тулалдаанаа Алжирын боксчинтой хийж, тэмцээний гурван үеийн турш илүүрхэж 3:0-ээр (30-27, 29-28, 29-28) ялалт байгуулснаар "Рио-2016" зуны олимпийн наадмын хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр энэ сарын 15-ны өдөр Францын боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдана.
Сонирхуулахад, Манай тамирчин Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг 2:1 гэсэн харьцаатай хожин шөвгийн наймд үлдээд байсан юм. Д.Отгондалай нь 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн. Олимпийн дэвжээнд анх удаагаа хүчээ сорьж байгаа. "Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор манай улсын зургаан боксчин хүчээ сорьж байгаагаас өнөөдрийн байдлаар дөрвөн боксчин тулаанаа үргэлжлүүлж байна.
Тэмцээний дараа тэрээр "Сэтгэгдэл маш өндөр байна. Нойроо хоолоо хугаслан намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Хайртай ээждээ, ханьдаа, хоёр охиндоо, туслаж дэмжиж ирсэн бүх хүмүүст, багш нартай маш их баярлалаа. Медалийн болзол хангасандаа маш их баяртай байна. Медалийн өнгөө хувиргах болно" гэлээ.

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо