УИХ-д МАН 65 суудал авсаны дийлэнх гишүүд нь буюу 45 нь хотын хэмээх фракцид хамаардаг. Энэ ч Засгийн газрыг байгуулах болон агентлагийн дарга нарын томилгоонууд нь ихээхэн хүч түрсэн маягаар хийгдсэнээс харагдсан.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Монголын Засгийн газар уу Миегийн Засгийн газар уу?” хэмээн чуулганы хуралдааны танхимд хэлж байсан. Эрх баригч нам дотроо ийнхүү эрх баригч фракц болсон “хотынхон” нь Засгийн газрын дээд түвшинд хяналтаа тогтоосон нь дунд түвшинд бас л өөрсдийн гэх хүмүүсээ оруулах үүд хаалгыг нээжээ.
Гэхдээ тэдгээр оруулсан хүмүүс нь голдуу “хотынхны” эхнэрнөхөр, үр хүүхэд хамаатан садан нь байгаа гэнэ. Энэ тухай яриа МАН-д бий болсон “Шинэчлэлийг цэгцэлье” зэрэг шинэлэг хөдөлгөөнүүдэд гараад байна. Тооцоолсноор “эрх баригч” фракцийн гишүүдтэй хамаатан садны холбоотой 30 гаруй хүн одоогоор төрийн албаны дунд түвшинд дээгүүр албанд тавигдсан буюу тавигдахаар хүлээгдэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна