“Рио 2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100кг жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан. Аваргын хувьд гурав дахь олимпдоо зодоглож байгаа бөгөөд Кубын бөх Хосе Арментеростой 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан билээ. Харин энэ удаа Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай Монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хийсэн байна. Энэхүү мэдээлэлд “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчиныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэх утгатай юм. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэлээ.
Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумьяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байна.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ