УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаярыг анхны эхнэрээс нь салгаж суусан Т.Баясгалан өдгөө гурав дахь хүүхдээ төрүүлээд байгаа. Чинээлэг нөхөр нь түүний төрсөн өдрөөр телевиз, эмнэлэг, амралт сувиллын газар, гоо сайхны салон хүртэл бэлэглэдэг “уламжлалтай”. Баян эртэй суугаад дуулахаа больсон тэрбээр арлын Японоос хүнсээ авчруулах болсоор удаж байгаа юм билээ. Чухамдаа дээдсийн хүрээний хатагтай нарыг дуурайн бэл бэнчингээ гайхуулав уу, аль эсвэл эр нөхрийнхөө сонирхлыг дагасан уу, хэн мэдэх вэ.
Т.Баясгалан өнөөгийн байдлаар Монголдоо, тэр тусмаа зохиолын дуучид дундаа л хамгийн баян эмэгтэйд яах аргагүй тооцогдох болсон. Тэрбээр ихэвчлэн бэл бэнчинтэй хүмүүс очиж үйлчлүүлдэг “LV” брэндийн дэлгүүрээр нэг удаа ороод гарахдаа дор хаяж таван мянган ам.долларын худалдаа хийдэг гэнэ шүү. Үүнээс нь харахад, дуучин бүсгүй маань хэдийнэ баян болох хүслээ биелүүлсэн аж.
В.Баяраа
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо