Монголын эмэгтэй жүдочдын анхны , нийт эмэгтэйчүүдийн 4 дэх, Монгол улсын 25 дахь медальт Д.Сумьяад баяр хүрэгсдийн цуваа цахим ертөнцөд хөвөрч байна. Монголчуудын омогшлыг бадраасан Доржсүрэнгийн Сумьяа гэх бүсгүй 1991 оны гуравдугаар сарын 11-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн -57 кг-ын жинд зодоглодог. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцон ийнхүү алтын дайтай мөнгөн медалийн эзэн боллоо.
Тамирчны ялалт хямдхан олдоогүй гэдэг. Дараа дараагийн олимпдоо зодоглон аварга болох боломж, нөөц, авьяас чадвар түүнд бий гэдгийг тэрбээр ийнхүү нотолж чадлаа, монголчууд ч харлаа. Жүдогийн татами дээр эршүүд, хээгүй харагддаг Д.Сумьяа маань ийм үзэсгэлэнтэй бүсгүй аж. Түүнд алга ташин баяр хүргэе.
Э.Нашка
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ