Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор энд ч тэнд ч тэр ийм ч шоу, тийм ч шоу зохион байгуулагдах болоод удаж байна. Түүнийгээ хотын соёлыг түгээж байна гэх “халхавчны ард нуун” бизнес эрхлэгчид олширсон. Шоу гэдгийг утгаар нь зохион байгуулж нэг өдрийг найз нөхөд, үе ийн залуустайгаа хамтдаа өнгөрөөхийг энд үгүйсгэх гэсэнгүй. Харин сүржин нэртэй даржин зохион байгууллагддаг зарим нэг шоунуудад хэдэн үг дайхгүй бол хэрээс хэтэрлээ. Бүр тодруулбал энэ зуны задгай шоуны сүүл мушгиж наймдугаар 5-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Sunrise” шоунд иргэд төдийгүй тэр хавийн оршин суугчид гомдолтой байгаагаа илэрхийлсээр байна. Өөрөөөр хэлбэл манай сайтад “Хурд хорооллын оршин суугч иргэн уг шоуны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэрбээр “ҮНЭХЭЭР гомдолтой байна, Өчигдөр цэнгэлдэх хүрээлэнд зуны яасан ийсэн шоу тэр болж өнгөрлөө, тэр шоуны балгаар хажууд нь байдаг “ХУРД” хороолол сөнөхөө дөхлөө гэхэд бараг л хилсдэхгүй. Шөнөжин согтуу залуусын алалцья үзэлцье, хүүхнүүдийн орилоон чарлаан сонсож өнгөрүүллээ, за энэ ч одоо ДҮҮРЧ. Өглөө сэрээд цэнгэлдэхээ тойрлоо, ээ хорвоо зүгээр самраад хаясан байх юм. Шоудаж цэнгэж болно. Гэхдээ нээрээ тоглоом ч үгүй арай хэтэрнэ. Архи пивоны хагарсан шил, бэлэн гоймон чипсний сав, уут , тасалсан наасан тэр таксууд, бөөлжсөн бөөлжис, баас за ёстой байж болох хамаг заваан юмс л тэнд байна даа.Өглөөд наад та нарын заваартуулсан цэнгэлдэхийг чинь тойрч өчнөөн ээжүүд хүүхдээ салхилуудаг юм, хүмүүс тойрч гүйдэг юм, өвөө эмээ нар алхдаг салхилдаг юм. ЗӨВ БОЛОВСОН шоудаж чадахгүй бол “үхсэнээ” хийж ирдэг байна, дотроос нь юмаа аваад ууж идэж чадахгүй бол ууж яаадийн та нар болих хэрэгтэйшд!!! Та нар чинь бүхэл бүтэн нэг улсын, нийслэлд амьдардаг ИХ ХОТЫН залуус юм байгаа биздээ, дор бүрнээ л үүнийг УХАМСАРЛААД аятайхан цэнгэчихэд болдоггүй юм уу дааа энэ чинь одоо!!!” хэмээн ихэд бухимдангуй сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Энэ бол аргагүй үнэн. Магадгүй дараа ийм шоу зохион байгуулагдахгүй гэх юм үгүй. Дахин болно. Харин иймэрхүү асуудлаас ангид байхын тулд Нийслэлийн ЗДТГ анхааралдаа авахад илүүдэхгүй биз.
Э.Нашка
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна