Японы иенийн ханшийн өсөлт манай улсын авто зах зээлд нөлөөлж эхэлжээ. Өнгөрөгч долдугаар сард нэг иен 20.06 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 20.67 төгрөгийн ханштай байна. Монголчуудын дунд хамгийн их эрэлттэй байдаг “Prius-20” автомашины үнэ 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгджээ. Үнийн өсөлтийг дагаад автомашины захуудад худалдаалагдаж буй япон машинуудын үнэ хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Автомашины үнэ ийнхүү нэмэгдсэнд ам.долларын өсөлт ч багагүй нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь автомашин импортлоход тээврийн зардал, гаалийн татвар, хураамжийг ам.доллараар тооцдог бөгөөд нэг машин оруулж ирэхэд тээврийн зардалд 250 мянгаас 300 мянган төгрөг нэмж төлж байгаа аж.
Medee.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ