Энэ долоо хоногт манайд Олимпийн нээлттэй адил шуугиан тарьсан үйл явдал нь АТГ-ыхны МАХН-ын даргатай ярилцах баривчлах эсэх нь тодорхойгүйгээр "уулзах" гэж очсон үйл явдал байлаа. Ямар ч байсан АТГ-ын 30 гаруй гүйцэтгэх ажилтан МАХН-ын байранд очиж намын гишүүдтэй нь хүч тулгарсан нь бодит үйл явдал юм. Н.Энхбаяр энэ явдлын дараа АН, МАН-ын аль нь ч намайг адилхан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн мэдэгдсэн.
Түүнийг баривчлах нь бараг л цаг хугацааны асуудал болжээ. Гэхдээ МАХН-ын даргын тухайд МАН нь АН-ын хэлмэгдүүлэлтийн буухиаг үргэлжүүлэн авсан эсэх нь энэхүү зурагнаас эргэлзээтэй байна. Өнөөдөр Шангриллад Н.Энхбаяр нь хүү Э.Батшугарын хамт Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилтой уулзсан бололтой. Ц.Мөнх-Оргил нь МАХН-ын даргыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Хууль зүйн сайдын албыг хашиж 7-р сарын 1-ний аймшигт явдалд одоо ч нэг буруутнаар нь холбогддог. Гэхдээ өдгөө хууль зүйгээс өөр салбарыг хариуцаж байгаа тул Н.Энхбаярд АТГ-ын зүгээс ирж байгаа шахалтын талаар ярилцаагүй биз. Харин улстөрийн хүрээнд тархсан МАХН-ын даргын хүү Э.Батшугар нь хүү нь элчин сайдаар томилогдох гэж байгаа гэсэн ярианы нэг баталгаа нь энэ удаагийн уулзалт байж болох юм...
Нууц.мн
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа