“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнууд өнгөрсөн шөнө тодорлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-д өдгөө 21 настай Италийн Ф.Басели шигшээд дэлхийн чансааг тэргүүлж байгаа, дэлхийн аварга Ан Баулыг ялж, олимпийн наадамд анх удаа түрүүллээ. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр удаах даваануудад Герман, Азербайжаны бөхчүүдийг ялсан.
Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаан манай ОХУМ Д.Төмөрхүлэгийг цэвэр, хагас шигшээд Словакийн А.Гомбечийг ялж, аварга болох нь тодорхой болсон юм. Түүнийг энэ жинд зогсоох тамирчин байсангүй. Харин хүрэл медалийг олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга М.Эбинүма, Р.Собиров нар хүртлээ. Харин манай тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг VII байрт шалгарсан юм.
Эх сурвөлж: Medee.mn


Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо