Нийслэлийн Засаг даргын тамгийн газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд хамтран хоёр дахь зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Наадмын хүрээнд сүсэгтэн олонд зориулсан бурханы ном хурж айлдвар үйлдэхээс гадна, хурдан морь уралдуулж, хүчит бөхийн барилдаан, сурын харваа, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээг хоёр өдөр зохион байгуулна.
Даншиг наадмын гол нэг онцлог үзүүлбэр нь өнөө орой 350 уран нугараач нэг дор нугарч Геннисийн амжилтад бүргүүлэх арга хэмжээ байгаа юм. Тодруулбал, өнөө орой 21 цагаас Чингисийн талбайд болно.
Дашрамд дурдахад, эхний ээлжинд Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж сонгож авсан юм. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 350 уран нугараачид “Уул усны домог” нэртэй тоглолтоо үзүүлж ийнхүү Гиннесийн амжилтанд бүртгүүлэхээр болсон билээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа